Номын санг мэдээллийн олон нийтийн төв болгон хөгжүүлэх, ном зүйн мэдээллийг автоматжуулан, лавлагаа мэдээллийн сүлжээг бий болгох, номын сан хөмрөгийг нийгэм, хувь хүн эрэлт хэрэгцээнд баяжуулж, мэдээллийн өргөн баазыг бий болгох, интернэтийг мэдээллийн шинэ хэрэглэгдэхүүн болгоход хүүхэд, залуучуудыг сургах ажлыг өргөжүүлэх зорилго тавин ажиллаж ирлээ.
Байгууллагын жилийн болон богино хугацааны төлөвлөгөөг боловсруулан хийж, ажиллагсад үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулан ажиллаж байна.
Уншлага үйлчилгээ:
– Байнгын уншигч – 2728
– Ирэгсэд – 24750
– Ном олголт – 35750 хүрээд байна.
Шинээр 2000.0 төгрөгний 200 ном авч фондоо баяжуулан, техник ажиллагаа хийж, уншлага үйлчилгээнд гаргасан ба шинэ номын мэдээллийг тогтмол гаргаж сурталчилсан.
Соёл олон түмний ажлууд болон байгууллага сурталчлах :

Шинээр ирсэн ном болон тэмдэглэлт өдрүүдийг угтан сэдэвчилсэн номын үзэсгэлэнг Сүхбаатар аймгийн уран бүтээлчид, Алтан – Овооны 100 жил, гэх мэт олон сэдвээр гаргажсурталчилсанаас гадна хуваарийн дагуу албан байгууллагуудад сар бүр номын мэдээллийг хүргэж, шинэ ирсэн номын мэдээллийг орон нутгийн телевиз болон урсдаг зараар сурталчилснаас гадна МҮОН телевизизд байгууллагаа сурталчилж, номын сангийн блог болон faсebookоор байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээллийг тогтмол оруулан сурталчилсан. Үүнд:03
1 сард Шинэ ном
2 сард Амжилтын нууцаас
3 сард Мэргэжлийн холбогдолтой номын
4 сард Адал явдалт зохиолууд
5 сард Эрүүл хооллолт, урт наслалт
6сард Та бидний ирээдүй – Танхилхан үрсээ номоор хүмүүжүүлье
7 сард Төрөө дээдэдлье, хуулиа мэдье
8 сард Монголын best – seller 20 ном
9 сард Дэлхийн best – seller 20 ном
10 сард Хэлтэй бол хөлтэй, Хэн ч хэл сурч болно
11 сард Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин мэт сэдвүүдээр тус тус гаргаж хүргүүлсэн.

Сүхбаатар аймгийн яруу найрагч И. Батсүхийн болон түүний охин Төгсжаргалын яруу найргийн “ Номын хурим” – ыг зохион байгуулав. Энэ үеэр Сүхбаатар аймгийн яруу найраг сонирхдог хүүхэд, залуучууд, утга зохиолын нэгдэл, ахмад багш нар, номын санчид, оюутан зэрэг 60 гаруй хүн хамрагдсан ба сум, сургуулийн 6 номын санд ном хандивласан. Мөн И. Батсүхийн “Манайд ирээрэй” номын өргөөний нээлтэнд оролцсон.
02
Мөн Яруу найрагч Б. Төгсжаргалтай “Одооны залуучууд уншиж байна” лекц, яриа хэлэлцүүлэг зохион байгуулахад оюутан сурагчид, ЕБС – ийн ахлах ангийн сурагчид, аймгийн залуучуудын холбооны зэрэг 150 гаруй хүн хамрагдсанаас гадна энэ үеэр шинэ номын үзэсгэлэн худалдаа явагдаж, хүмүүс хоорондоо ном бэлэглэх, солилцох арга хэмжээ болов.
Хүмүүсийн үнэ цэнэтэй санал бодлоо солилцож, дэлгэрүүлэх боломжийг олгох зорилгоор явагддагTEDx арга хэмжээг зохион явуулж 200 гаруй хүн хамрагдсан.
“Сайн аав” төслийн хүрээнд “Миний хайртай аав” эссэ бичлэгийн уралдааныг ЕБС – ийн сурагчид болон насанд хүрэгсдийн дунд зохион явуулахад 250 гаруй эссэ ирсэнээс шилдэг 25 эссэнд батламж, 10 шилдэг эссэнд 2013 оны “ Сайн аав” цом, өргөмжлөлийг 6 сарын 1 – нд “ Нарны хүүхдүүд” арга хэмжээн дээр гардуулсан.
Алтан – Овооны 100 жил – д оролцож, Алтан – Овоо, Дарьганга нутгийн холбогдолтой номоор үзэсгэлэн гаргаж, уг арга хэмжээнд зориулж байгууллагын танилцуулга, Дарьганга, Алтан – Овооны холбогдолтой ном зүйн материалыг бэлтгэн сурталчилсан.
04
“Тэргүүнийуншигч Д. Нацагдоржтэмдэгтэн” уралдааныг “Сүхбаатарын хүүхдүүд уншижбайна” нэгсарынаяныгзарлаж дүгнэхэд бага насанд 3 – р бүрэн дунд сургуулийн 4а ангийн сурагч Д. Урангоо, 2 – р сургуулийн 4 а ангийн сурагч Б. Нандинцэцэг, Өсвөр насанд 1- р бүрэн дунд сургуулийн 11в ангийн сурагч И. Халиунаа, 2- р бүрэн дунд сургуулийн 9в ангийн сурагч Г. Эрдэнэцэцэг нар уг болзлыг хангасан ба анги, хамт олноо сайн зохион байгуулсан 1 – р бүрэн дунд сургуулийн багш Амаргариг, 2 – р бүрэн дунд сургуулийн багш Хишигмаа нар шалгарлаа.
05
Ном хөтөлбөрийн хүрээнд:
Баруун – Урт сумын ЗДТГ, BBS телевизтэй хамтарч “ Багш номын анд” ток шоу – г зохион байгуулж, ахмад багш Ш. Чулуунбор, Ч. Жамъяанжав, Д. Доржготов, Дэлгэр, Улаан нарыг урьж оролцуулан телевизийн шоу ярилцлага зохион байгуулж, 100 гаруй номоор номын үзэсгэлэн гарган сурталчилж, нийт 200 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчид хамрагдаж, энэ үеэр ном хандивлах үйл ажиллагаа болов.
01
Хүүхдийг номонд дуртай болгох, ээжүүдийн боловсролыг дээшлүүлэх, зөвлөгөө өгөх зорилгоор аймгийн эмэгтэйчүүд хөгжлийн төв, BBS телевизтэй хамтран “ Ээж та” багш” цуврал нэвтрүүлгийн 4 дугаарыг зохион явуулаад байна.
Сүхбаатар аймгаас төрсөн хүүхдийн зохиолч Г. Ловор, Н. Доржцэрэн нарын уран бүтээлийг сурталчлах зорилгоор Баруун-Урт сумын цэцэрлэгүүдийн ахлах, бэлтгэл бүлэг , ЕБС-ийн 1-5 ангийн сурагчид, хүүхдүүдийн дунд “Уран уншигч хүүхэд” уралдааныг зохион явуулав.
Гэр бүлээрээ ном унших, үр хүүхдээ номонд дуртай болгох, номоор хүмүүжил олгох, ном унших хүсэл сонирхлыг төрүүлэх зорилгоор “ Оюунлаг гэр бүл” – ийг зохион явуулж шалгаруулахад аймгийн иргэний нисэх газрын нягтлан Ү. Эрдэнэбаяр, Films студийн захирал Мөнхзоригийн гэр бүл шалгарч, өргөмжлөл, цомын эзэн болов.
ССАЖЯ – наас зарласан “ Хүүхэд бүр уншигч” аяны хүрээнд “ Шилдэг уншигч хүүхэд, анги хамт олон – ыг шалгаруулсанаас гадна “ Шилдэг гэр номын сан” уралдаан зохион байгуулж, “ Хамгийн олон номтой”,”Хамгийн ховор номтой”, “Хамгийн олон цуврал ном” – той хүүхдийг шалгаруулж, яруу найрагч Т. Эрдэнэцогттой “ Гэгээрэхүйн гэгээ” уулзалт ярилцлага зохион байгуулж, яруу найраг сонирхдог 150 гаруй хүүхэд, багачууд оролцсон. Мөн энэ үеэр сургуулийн номын сангуудад Азийн хөгжлийн сангаас ирсэн ном хандивласан.

Мөн “Z films” студтэй хамтарч “ Найзуудаа энэ номыг уншаарай” нэвтрүүлгийг хоёр насны ангиллаар зохион байгуулж ВВS телевизээр сурталчилсан.

Д. Сүхбаатарын нэрэмжит бүрэн дунд сургуулийн 9б ангийн сурагчдын дунд Д. Нацагдоржийн зохиолуудаар дүрийн тоглолт, Тэмүүлэл цогцолбор сургуулийн номын сантай хамтарч ахлах ангийн эцэг эхчүүдийн дунд зохион явуулсан өртөөчилсөн аялалын “ Гэгээрэл” багт ажиллаж “Номын ач холбогдол сэдвээр мөн 5 ангийнханд “ Ном унших соёл” сэдвээр мэдээлэл хийсэн.

Сургуулийн өмнөх болон сургуулийн насны сурагчдын заавал унших номын жагсаалтыг гарган сургуулиудад хүргэн ажиллаж байна.

Зэвсэгт хүчний 338-р цэргийн ангийн ахлагч, байлдагч нарын дунд “Номтой нөхөрлөе” эссэ бичлэг, шүлгийн уралдаан зарлаж, тэргүүн байрыг 1-р салааны 2-р ротын байлдагч Ш. Өлзийхутаг, шүлгийн уралдааны тэргүүн байрыг байлдагч Т.Пунцаг нар эзэлсэн.

“Дэлхийг өөрчлөхийн төлөө” уриан дор 100.0 яруу найрагчдын уулзалт ярилцлага зохион явагдахад яруу найрагч Т. Эрдэнэцогт, Батдэлгэр, Баттайван болон яруу найраг сонирхдог хүүхэд, багачууд оролцов.

Авъяас хөтөлбөрийн хүрээнд:
Номын сангийн дэргэд “Залуу номын санч” дугуйланг байгуулан Хүүхэд, Гэр бүл хөгжлийн төвийн дэргэдэх “Утгын чимэг” дугуйлангийн багш Болор-Амгалантай хамтарч ажиллан Сүхбаатар аймгийн залуу яруу найрагчид, “Залуу номын санч” , “Утгын чимэг”, ШУТИС-ийн “Сэтгэлийн ундарга” дугуйлангийн хүүхдүүд өөрсдийн шүлгээ уншиж Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн “Алтан фонд”- д дуугаа мөнхжүүлэхээр нэвтрүүлэгийн бичлэгт оролцсон. Мөн яруу найрагч Батсайхан “Сэтгэлийн жимээр” уулзалт ярилцлага зохион байгуулж, яруу найраг сонирхогч хүүхэд багачууд болон залуу яруу найрагч дугуйлангийн багш, сурагчид, оюутнууд нийт 65 хүн оролцож, Сүхбаатар аймгийн зохиолчдын 40 гаруй номоор номын үзэсгэлэн, ном зүй, гарын авлага гарган сурталчилсан.
06
ЕБС – ийн 4-6 ангийнхан, англи хэл эхлэн суралцагчдад зориулж, I lone SB – English англи хэлний 10 цуврал хичээлийг явуулсан.
Зөөврийн номын сангийн талаар:
Ерөнхийлөгчийн 2012 оны 8 – р сарын 24 – ны өдрийн Номын баяр тэмдэглэх “ 158-р зарлиг – ийн дагуу Сүхбаатарчууд уншиж байна” нэрийн дор зөөврийн номын санг Голомт банк, Баруун – Урт сумын ЗДТГ, БСГ – тай хамтарч 25 ном бүхий хайрцаг, хавтасны хамт хуваарийн дагуу аялуулж, аймгийн ХЖТ, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн төв, Ус цаг уур шинжилгээний алба, Монгол банк, Цагдаагийн газар, ССАЖГ, Угсаатны зүйн музей, МХГ, Мэдээлэл Холбооны газар, Хөдөлмөрийн хэлтэс гэх мэт нийт 20 гаруй газруудад хүргээд байна.
БСШУСайдын 2010 оны 03 сарын 18 – ны өдрийн 570 – р тоот тушаалын дагуу Сүхбаатар аймгийн Баруун – Урт сумын алслагдсан гэр хорооллуудын I, IY, VI багуудын тоглоомын талбай дээр “ Зөөврийн номын сангийн үйл ажиллагааг 100 гаруй номтойгоор зохион байгуулахад 100 хүүхэд карт шинээр нээлгэж, давхардсан тоогоор 1000 гаруй хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн хамт мөн тус харьяаллын 6 – р цэцэрлэгийн хүүхдүүд хамрагдаж тэдэнд чанга уншлага, тойм яриа хийж үйлчилсэн.

Хөдөө орон нутаг, алслагдсан баг, айл өрхөд номын сангийн үйлчилгээг хүргэх зорилгоор Асгат сумын Соёлын төвтэй хамтарч Дөхөм баг, Өлзийт баг, Их-Уул багуудад ажиллаж, 300 гаруй номоор үзэсгэлэн гаргаж, давхардсан тоогоор 600 гаруй хүн хамрагдсан.
Номын сан автоматжуулалт, заах арга зүйн ажлын талаар:
Орчин үеийн шаардлагад нийцсэнүйлчилгээний дэвшилтэт орчинг бүрдүүлэх, уншигчдыг хэрэгцээт мэдээллээ интернэт орчинд онлайнаар авах нөхцөлийг бүрдүүлэх, номын сангийн үйлчилгээг өргөжүүлэх, уншигчдад мэдээллийг цахим хэлбэрээр өгөх зорилгоор өөрсдийн нөөц бололцоог ашиглаж, тогтмол хэвлэлийн фондыг зөөж байрлуулан өрөөг тохижуулан иж бүрэн 5 компьютер бүхий “ Цахим, мэдээллийн танхим” – ыг байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Цахим номын санд нийт 200 гаруй ном байна.

Аймаг, нийслэлийн нийтийн номын сангийн үлгэрчилсэн дүрмийн 3.2.3-д заасны дагуу номын сангийн үйлчилгээг автоматжуулах ажлын хүрээнд электрон каталогит нийтдээ 36972 ном оруулан баркоджуулаад байна.
07
Соёлын төвийн номын сангуудыг автоматжуулах зорилгоор сумдын номын санчдад Номын сан, соёл урлагийн тайлангийн программ Openbiblo сургалтыг Соёл урлагийн их сургуулийн харьяа Соёлын боловсролын сургуулийн багш Хайдав ирж явуулан, мөн энэ үеэр “Номын сангийн шинэлэг маркетинг” сургалтыг номын сангийн захирал М. Энэбиш удирдан явуулж нийт төвийн болон сумдын 20 гаруй номын санч оролцов.
Зүүн бүсийн / Хэнтий, Дорнод, Сүхбаатар / номын санчдын “ Номын сангийн бодлого, шинэчлэл” сэдэвт сургалт, мэргэжлийн өдөрлөг 2013 оны 6 сарын 7 – 8 – ны өдрүүдэд зохион явуулж, ур чадварын болон спортын арга хэмжээнүүд явагдаж, бүсийн болон сумдын нийт 40 гаруй номын санчид хамрагдсан.
Байгууллага тохижилтын ажлын талаарх ажил:
хүүхдийн танхимын “ Сониучхан”, Оюуны хөтөч” Үлгэрийн ертөнц” буланг шинэчилсэн. Мөн байгууллагын танилцуулга, танхим бүрийн хаягийг шинэчилсэнээс гадна бүх номын тавиуруудыг шинэчлэн байрлуулж, гэрэлтүүлгийг сольсон.

Архив, номынсангийн өв сангхадгалжхамгаалахадтавигдахшаардлага MNS ISO11799:2007 стандартындагууном, хэвлэлийгхадгалжхамгаалахаданхаарч, номынбүхтавиурыгшинэчилж, хархөшигтатаж, хуурайшилт, хортон шавьжнаас сэргийлжхорцацан, чийгшүүлжусзэргийгтавьсан.

Сурталчилгаа

Мэдээллийн технологи, нийгмийн хөгжлийг дагаад номын сан, соёл урлагийн байгулулагууд өөрийн үйл ажиллагааг автоматжуулахдаа олон янзын программ хангамж хэрэглэдэг. Номын сан, соёл урлагийн байгууллагын автоматжуулалтын программ хангамжийг дотор нь

-хөрөнгө зарцуулах талаас нь авч үзвэл үнэтэй, үнэгүй

-эзэмшлийн байдлаар нь-нээлтэй эхтэй, зохиогчийн эрхээр хязгаарлагдсан

-зорилгоор нь -байгууллагын  тодорхой нэг ажлыг автоматжуулах,  эсвэл хэд хэдэн ажлыг автоматжуулах, эсвэл хэд хэдэн ажлыг автоматжуулах программ гэх мэтээр хуваадаг ажээ.

Номын сангууд өөрийн үйл ажиллагааг автоматжуулахад хэрэглэгдэх программ хангамжийг сонгохдоо өөрийн онцлогт тохируулан программ хангамжуудаас сонгох эрхтэй  байдаг байна. Энэ сургалтаар заагдаж байгаа программ нь номын сан, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагааны хэд хэдэн ажлыг автоматжуулах боломжтой бөгөөд номын сан, урлагийн байгулулагын тайлангийн прогSAM_3858рамм хангамжид тавигдах шаардлагуудад бүхий л талаараа нийцдэг байна.

SAM_3569SAM_360220SAM_3693SAM_369813 оны 6 сарын 7-8SAM_3698-ны хооронд Зүүн гурван аймгийн номын санчид уулзалт, семинар зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр номын санчдын ур чадварын тэмцээн, спорт соёлын арга хэмжээ болж өнгөрлөө.

SAM_3459SAM_3468SAM_3453SAM_3460SAM_3461SAM_3467-БСШУ-ны сайдын “Номын сангийн  үйлчилгээг автоматжуулахад баримтлах зөвлөмж” 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 563 дугаар тушаалын дагуу номын санг автоматжуулахад шаардагдах техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг авч интернэтэд холбогдлоо.

-2009 онд Аймаг орон нутгийн онцлог, номын сангийн фондын бүрдүүлэлт зэргийг судлан “Волвес” ХХК-тай гэрээ хийн Lib4U номын сангийн цогц программ, серверийг 2,9 сая төгрөгөөр авч үйлчилгээндээ нэвтрүүлэхээр боллоо.

-2010 оны гуравдугаар сард Номын санг автоматжуулахтай холбогдуулан “Цахим сургалт-2010” Lib4U программын сургалтыг “Волвейс” ХХК-ын инженер Гантулга хариуцан төв болон хөдөөгийн сум, сургуулийн нийт 35 номын санчдад хичээл заалган уг программ дээр заавар өгч дадлага хийлгэсэн.

-2011 онд Цахим каталогт ном оруулах ажлыг зохион байгуулан төлөвлөгөө гаргаж нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй эхэлж фондын номноос 16048 номыг цахим каталогт орууллаа.

Цахим каталогт орсон 16048 номыг CD дээр буулган Бүртгэл мэдээллийн архивт архивлалаа.

-2012 оны 10 сарын байдлаар 9167 нэр төрлийн нийтдээ 20272 ном каталогт  оруулж 10 сарын 3-нд CD дээр буулган архивлалаа.

-2013 оны  хагас жилийн байдлаар 27000 мянган ном цахим  каталогт ороод байна.

2010-2012 онуудад Аймгийн Нийтийн номын сан нь  аймаг орон нутгийн дэмжлэг, төсвийн хэмнэлтээс нийтдээ 15 гаруй сая төгрөгийн техник хэрэгсэл авсан.

2013. 5. 29-нд “Номын сангийн үйлчилгээг автоматжуулах ажлыг улам өргөжүүлэх, иргэд  номын сангаас зөвхөн ном, сэтгүүл уншаад гарах биш  өөрт хэрэгтэй мэдээллээ цахим хэлбэрээр авах боломжийг  хангасан “Цахим мэдээллийн танхим”-ыг  байгуулан ажиллаж эхэллээ.

Манай Цахим мэдээллийн төв нь ЕБС-ийн 7-р ангиас эхлэн, оюутан сурагчид, иргэдэд үнэ төлбөргүйгээр интернэтээр үйлчилнэ.

Тус танхим нээгдсэнээр номын сангийн үйл ажиллагааг интернэттэй холбон явуулснаар мэдээлэл лавлагааны үйлчилгээ иргэдэд шинээр хүрэх боломж нээгдлээ. Мөн цахим ном, сургалтын зориулалттай дуут аудио бичлэг  CD  DVD зэргээр үйлчлэх боллоо. Өнөөдөр нээлтээ хийж уг арга хэмжээнд Нийгмийн хөгжлийн  бодлогын хэлтсийн дарга Баасандорж, хамба Даваажав, Боловсролын газрын дарга Байгаль нар уригдан ирж оролцлоо.

Posted by: Бүртгэл мэдээлэл | 5 сар 1, 2013

Бүртгэл мэдээлэл: 4 сарын ажлын тайлан

4 сарын байдлаар номын сангийн хэмжээнд нийтдээ 11837 нэр төрлийн 30907 ном орсон байна.

М.Нарангэрэл-914, Б.Сумъяа-299, Т.Чандмань-551, Р.Цолмонтуяа-646, Г.Энхтуяа-913 ном оруулсан.

Лавлагаа мэдээлэл, ном зүйн ажлуудаас:

Дорнын их яруу найрагч Д.Нямсүрэнгийн уран бүтээлээс  Их танхимын “Эргэн дурсахуй” мэдээллийн самбарт материал бэлтгэн гаргаж уншигчиддаа сурталчилж байна.

“Уран уншигч” хүүхэд соёл олон түмний ажлын үеэр Сүхбаатар аймгийн хүүхдийн зохиолч Г.Ловор, Н.Доржцэрэн нарын уран бүтээлийг сурталчлахад анхаарч  тэдний амьдрал уран бүтээлээр ном зүй лавлагааны материал бэлтгэн сурталчилж  85 гаруй хүүхэд лавлагаа өглөө. Дээрх арга хэмжээний үеэр холбогдолтой зургуудыг авч архивлалаа.

Номын аяны хүрээнд: Аймгийн нийтийн номын сангаас сар бүрийг сэдэвчилсэн ном унших сарын аян болгон зарлаж байгууллага бүрт номын жагсаалт сар бүрийн 10-ны дотор хүргэгдэж байгаатай холбогдуулан

1-р сар “Шинэ ном”

2-р сар “Амжилтын нууцаас”

3-р сар “Мэргэжлийн холбогдолтой ном”4-р сар “Адал явдалт ном унших” сарын аяны жагсаалтын эхийг бэлтгэн гарган ажиллаж SAM_2738SAM_2745SAM_2771 SAM_2705байна.

Posted by: Бүртгэл мэдээлэл | 4 сар 30, 2013

Бүртгэл мэдээлэл 2013 оны 1 улирлын тайлан

Номын санг автоматжуулах ажлын хүрээнд: Цахим каталогт орж байгаа номын мэдээг сар бүрээр гаргаж байна. Номын сангийн хэмжээнд 1 улиралын байдлаар  10872 нэр төрлийн 27771 ном орсон. Нэгбүрчилсэн бүртгэлээс харахад:

Бүртгэлийн ажилтан М.Нарангэрэл-1505

Нийтийн уншлагын танхимын номын санч Б.Сумъяа-1171

Гэрээр ном олгох танхимын номын санч Т.Чандмань-966

Хүүхдийн уншлагын танхимын номын санч Р.Цолмонтуяа-1019

Фондоч В.Энхтуяа-737 ном оруулсан байна.

Номзүйн мэдээлэл, соёл олон түмний ажлын хүрээнд:

Сүхбаатар аймгийн яруу найрагч Батсайхантай хийсэн “Сэтгэлийн жим” уулзалтад зориулан түүний уран бүтээлийг уншигчдад суртачлах зорилгоор ном зүйн мэдээлэл өнгөтөөр бэлтгэн  гаргаж  Хүүхдийн уншлагын танхимд   сурталчилсан.

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 120 жилийн ойд зориулан түүний амьдрал, түүхэн их үйл хэрэг, Сүхбаатар судлалын тухай шинээр материал цуглуулан Их танхимын “Эргэн дурсахуй” сурталчилгаа мэдээллийн самбар, болон Багш та ток шоуны үзэр номын үзэсгэлэнгийн хамт гарган уншигчиддаа хүргэлээ.

“Ээж та” цуврал нэвтрүүлгийн үлгэрийн зургуудыг Power Point   дээр бэлтгэлээ.

Монгол ардын шилмэл үлгэрээс: “Эхийн сайхан сэтгэл”

Нөхөрлөлийн тухай үлгэрүүд: Зааны тугал, Гуага хэрээ,

Дэлхийн хүүхдийн уран зохиолоос: Ханс Андресены “Тугалган цэрэгт тохиолдсон явдал”

“Их бага Клаус”

“Ноорхой бор хүү, хааны отгон хүргэн” гэх мэт үлгэрийн 40 гаруй зургуудыг татаж сурталчилгаанд бэлтгэлээ.

Тохижилтын ажлаас:

Уншигчдын тав тух, байгууллагын цэвэр цэмцгэр орчиныг бүрдүүлэхэд анхаарч Нийтийн уншлагын танхим, Гэрээр ном олгох танхим, Хүүхдийн уншлагын танхимын номын ангилалыг шинээр бэлтгэн гаргалаа.

Их танхимд “Танд аз жаргал хүсье” цуврал онч мэргэн үгсээр цуврал гаргаж уншигчиддаа хүргэн ажиллаж байна.

Мөн Хүүхдийн уншлагын танхимын “Оюуны хөтөч”, “Сониучхан” мэдээлэл сурталчилгааны самбаруудыг хүүхдийн танин мэдэхүй, уламжлалт ёс зан заншил, баяр ёслол, угийн бичгийн ач холбогдол, хамрагдах номын аяны тухай гэх мэт сонирхолтой сэдвүүдээр өргөжүүлэн сурталчилж байна.

Мөн Сүхбаатар аймгийн Хүүхдийн зохиолч Г.Ловорын уран бүтээлээс өнгөтөөр бэлтгэн шинэчлэн уншигч хүүхдүүддээ сурталчилж байна.

Мэдлэг боловсролоо дээшлүүлэх:

Байгууллагаа сурталчилж өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд анхаарч https://sukhbaatarlibrary.wordpress.com блог нээж ажиллаж байна. Бусад аймгуудын блог вэб сайтад орж өөрийн мэргэжил  нэгт хүмүүстэй холбоо тогтоон ажлын туршлага, санал бодлоо харилцан байнга солилцон ажиллаж байна. Шаардлагатай материалыг татан авч өөрийн ажилдаа ашиглаж хэвшсэн.

Posted by: Бүртгэл мэдээлэл | 4 сар 18, 2013

” Сэтгэлийн жимээр ” уулзалт ярилцлага

Сүхбаатар аймгаас төрөн гарсан яруу найрагч Борхүүгийн Батсайхантай аймгийн ерөнхий боловсролын сургууль, аймгийн мэргэжил сургалт үилдвэрлэлийн төвийн яруу найраг сонирхогч хүүхдүүд уулзалт ярилцлага зохиов. Уулзалтын үеэр сурагчид сонирхсон асуултаа асууж мөн өөрсдийн зохиосон шүлэг зохиолоо уншиж сонирхууллаа.

SAM_2359 SAM_2362 SAM_2369 SAM_2375 SAM_2383

Posted by: Бүртгэл мэдээлэл | 4 сар 17, 2013

” I love -SB English” англи хэлний хичээл

Аймгийн нийтийн номын сан, ” Awesome Sukhbaatar ” сан, SB- TV хамтран англи хэлний цуврал хичээлийг явуулахаар болж бичлэгэндээ ороод дууслаа. Уг хичээл нь англи хэл эхлэн суралцагчид болон ЕБС-ын бага ангийн сурагчдад тохиромжтой юм

    eneevinh.   tv vinhaldarmaavinh

Posted by: Бүртгэл мэдээлэл | 4 сар 15, 2013

“Багш- номын анд” ток шоу

Сүхбаатар аймгийн нийтийн номын сан, Баруун-Урт сумын тамгын газар, BBS-tv хамтран “Багш – номын анд “ ток шоу-г BBS-tv-р дамжуулан үзүүлээ. Уг арга хэмжээний үеэр ахмад залуу үеийн багш нар номын талаар сонирхолтой яриа өрнүүлж,бие биедээ ном бэлэглэсэн нь талархалтай сайхан үйл явдал байлаа.

SAM_2259 SAM_2228

SAM_2215 SAM_2203

Posted by: Бүртгэл мэдээлэл | Хоёрдугаар сар 27, 2013

Шинэ номын мэдээ 2012.11.19

Бүртгэл мэдээлэл:
ШИНЭ НОМЫН ТОЙМ МЭДЭЭ:
Та манайд ирсэн шинэ номуудыг ирж уншаарай.
Анги: Уранзохиол
800
С-339
“ҮЛЭМЖИЙН ЧАНАР”-Iдэвтэр
/НОЁН ХУТАГТ Д.ДАНЗАНРАВЖААГИЙН АМАН ХУУЧ, ДОМОГ ЯРИА, ШҮЛЭГ, ДУУ ТҮҮВЭР/ 2011 он
“АВАХ ГЭЭХ БҮГД СЭТГЭЛЭЭС”-IIдэвтэр
/НОЁН ХУТАГТ Д.ДАНЗАНРАВЖААГИЙН СУРГААЛ, ШҮЛЭГ, ДУУНЫ ТҮҮВЭР/-2011 ОН
800
Ю-50
УХААН ДАЛАЙ НОМООС ЭХТЭЙ
Цуврал-I 2008 он
/Бага, ахлах ангийн сурагчдын заавал унших зохиолууд/
УХААН ДАЛАЙ НОМООС ЭХТЭЙ
Цуврал-II
УХААН ДАЛАЙ НОМООС ЭХТЭЙ
Цуврал-III
УХААН ДАЛАЙ НОМООС ЭХТЭЙ
Цуврал-IV
УХААН ДАЛАЙ НОМООС ЭХТЭЙ
Цуврал-V
УХААН ДАЛАЙ НОМООС ЭХТЭЙ
Цуврал-VI
УХААН ДАЛАЙ НОМООС ЭХТЭЙ
Цуврал-VII
УХААН ДАЛАЙ НОМООС ЭХТЭЙ
Цуврал-VIII
УХААН ДАЛАЙ НОМООС ЭХТЭЙ
Цуврал-IX
УХААН ДАЛАЙ НОМООС ЭХТЭЙ
Цуврал-X
УХААН ДАЛАЙ НОМООС ЭХТЭЙ
Цуврал-XI
УХААН ДАЛАЙ НОМООС ЭХТЭЙ
Цуврал-XII
800
Х-855
ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛЫН ЦОМОРЛОГ-2011
Б-335 Д.Батжаргал
“ХҮҮХЭД БАГАЧУУДЫН ХӨГЖӨӨНТЭЙ НОМ-3”
/ӨӨРИЙГӨӨ НЭЭХИЙГ ХҮССЭН ХҮҮХЭД ЗАЛУУС, ЕБС, ИХ ДЭЭД СУРГУУЛЬДАА ТЕАТР БАЙГУУЛАХЫГ ЗОРЬСОН ХҮН БҮХЭНД ЗОРИУЛАВ/-2012 ОН
800
Ю-50
“УХААН ДАЛАЙ НОМООС ЭХТЭЙ”-I
800
Ю-50
“УХААН ДАЛАЙ НОМООС ЭХТЭЙ”-II-XIIцуврал
2008 он
800
Б-331
115 БҮГДИЙГ ХЭЛНЭ-2012
/ТУУЖУУД/
/Бага ангийн сурагчдын заавал унших зохиолууд/
800
С-736 О.Сундуй
ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ЯРУУ НАЙРАГ, ЖҮЖГИЙН ЦОМОРЛОГ-нэгдүгээр дэвтэр-2012
800
С-736 О.Сундуй
ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ЯРУУ НАЙРАГ, ЖҮЖГИЙН ЦОМОРЛОГ-хоёрдугаар дэвтэр-2012
800
Д-669
ХҮҮХДИЙН ШИЛМЭЛ ЗОХИОЛЫН ЭРДЭНЭСИЙН САН
-ШҮРЭН АРАЛ-2012
800
Б-67
ХҮҮХДИЙН ШИЛМЭЛ ЗОХИОЛЫН ЭРДЭНЭСИЙН САН
“САЙХАН СЭТГЭЛ БЯЦХАН ЭЗЭНТЭН”
800
А-518 А.Амарсайхан
ХЭЦҮҮ АНГИ-РОМАН-2011
Анги: Аманзохиол
398
М-692
“МОНГОЛ ТУУРГАТНЫ ҮЛГЭР”-ТЭРГҮҮН ДЭВТЭР-2010 ОН
398
М-692
МОНГОЛ АРДЫН ҮЛГЭРҮҮД-1
Mongolian Folk Tales-1
398
Ш-25 Жеймс Барри
ШИДЭТ ҮЛГЭРИЙН ЦОМОГ-СЭРҮҮН ЗҮҮДНИЙ ОРОН-ПИТЕР ПЭН-2011
398
М-692
МОНГОЛ АРДЫН ҮЛГЭР-ГУТГААР ДЭВТЭР-2011
398
Э-647 Эно Рауд
ДУГТУЙТ БОЙТОГТ ХӨВДӨН САХАЛТ ГУРВЫН ҮЛГЭР
390
Ц-767
МОНГОЛ УРАН ЗОХИОЛЫН ДЭЭЖ ЗУУН БИЛИГ ОРШИВ-I
МОНГОЛ УРАН ЗОХИОЛЫН ДЭЭЖ ЗУУН БИЛИГ ОРШИВ-II
МОНГОЛ УРАН ЗОХИОЛЫН ДЭЭЖ ЗУУН БИЛИГ ОРШИВ-III
МОНГОЛ УРАН ЗОХИОЛЫН ДЭЭЖ ЗУУН БИЛИГ ОРШИВ-IV
390
Т-204
АРДЫН АМАН ЗОХИОЛУУДЫН
ТҮҮВЭР-2011
398
Б-152 Б.БАДАМ
ЭРДЭМ НОМ
390
Т-204
ХЭЛЦ ҮГ, ЗҮЙР ЦЭЦЭН ҮГ, ОНЬСОГО-2

Анги: Сэтгэл судлал
155
С-319
АНХНЫ ХАМГИЙН 7 ГАЙХАМШИГ-2011

155
С-319
ДЭЛХИЙ БА НАРНЫ АЙМАГ-ТАНИН МЭДЭХҮЙН-2011

Анги:Газарзүй ба түүх
900
Н-294
ЖЕКИ ЧАН гэж хэн бэ
Анги: Техник технологи
630
Ц-969 С.Цэрэндорж
АРДЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ АРГА ЗҮЙ-2006
Анги: Урлаг
700
Д-159Жамцын Бадраа
МОНГОЛ АРДЫН ХӨГЖИМ-1998
700
Х-545
ХӨГЖИМ ХҮҮХДИЙН НОМ-ДЭЛХИЙН ХАМГИЙН ГАЙХАМШИГТАЙ ХӨГЖИМ БОЛОН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ТУХАЙ
/БҮТЭН ЦАГИЙН БИЧЛЭГТЭЙ ХӨГЖМИЙН ЦОМОГ ДАГАЛДАНА/
Анги: Боловсрол
370
Б-46
БИ ЧАДНА-МАТЕМАТИК-1-5 ЦУВРАЛ
370
С-862
МОНГОЛЧУУДЫН СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ӨВ УЛАМЖЛАЛ-2012
370
З-336 А.Заяадэлгэр
БОЛОВСРОЛЫН ЭДИЙН ЗАСАГ-2011
Анги: Байгалийн шинжлэл ба математик
520
Х-362
ХИМИЙН НЭВТЭРХИЙ ТОЛЬ-2012
500
Б-46
Би унших дуртай-ДАЛАЙН ГҮНД
Би унших дуртай-ОНГОН БАЙГАЛЬ
Би унших дуртай-ГОВЬ ЦӨЛ
Би унших дуртай-ЦАГ УУР
Анги: Хэл
400
Т-123
5 ХЭЛНИЙ АНГЛИ-МОНГОЛ-СОЛОНГОС-ХЯТАД-ТОЛЬ БИЧИГ-2010
400
F-27
ХӨГЖИЛТЭЙ АНГЛИ ХЭЛ-2012
ЦУВРАЛ-I
ЦУВРАЛ-II
400
С-852
НАЙРУУЛАХ ЭРДЭМ ХЭЛ,
ЯРИАНЫ СОЁЛ
400
Ч-628
АНГЛИ ЦАГААН ТОЛГОЙ-ХАМГИЙН ЧУХАЛ ДҮРМҮҮД-ЗУРАГТ ТОЛЬ БИЧИГ-2012

Анги: Ерөнхий анги
000
Т-444
ОНОВЧТОЙ УНШЛАГА-2011
000
Х-855
ХӨДӨӨГИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ-CD-2012 ОН
Анги: Нийгмийн шинжлэх ухаан
300
Х-252 ПОЛ ХАРРИНГТОН
НУУЦ-ӨСВӨР ҮЕ БА ЗАЛУУЧУУД
300
В-54 ЖО ВИТАЛЕ
ТҮЛХҮҮР-ТАТАЛЦЛЫН ХУУЛЬ

Та дээрх номнуудыг Нийтийн уншлагын танхим, Фонд, Гэрийн танхимаар үйлчлүүлэн авч уншаарай.

Older Posts »

Ангиллууд